Хятадын батлан хамгаалах бодлого Азид энх тайван, тогтонги байдлыг сахин дэмжихэд гол үүрэг гүйцэтгэж байна гэж мягмар гаригт чуулган нь нээгдэх Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Фу Ин өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. «Хятадын энхийг эрхэмлэгч гадаад бодлого болон цэргийн батлан хамгаалах бодлого Азид энх тайван, аюулгүй байдалд тус дөхөм үзүүлж байна» гэж тэрээр хэлэв. Фу Ин Хятадын 2013 оны цэргийн төсвийг ингэж тайлбарлажээ. Үүний хамт тэрээр цэргийн зарлагын хэр хэмжээг дурдахаас татгалзсан юм. БХАТХ БНХАУ-ын цэргийн дээд байгууллага - Цэргийн төв зөвлөлийн даргыг батлах ёстой. БНХАУ-ын даргаар сонгогдох ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин Цэргийн дээд зөвлөлийн дарга болох байх.