Энэ оны 1-р сард хөөргөсөн өмнөд солонгосын STSAT-2C хиймэл дагуулаас анхны гэрэл зургийг дэлхий орчмын тойрог замаас уламжлав. Солонгосын тэргүүний ШУ, технологийн хүрээлэнгийн дэргэдэх Хиймэл дагуулын судлалын төвөөс Солонгосын хойгийн багц хэт улаан дурслэлийг нийтлүүлэв. Хиймэл дагуул 2-р сарын 17-нд хойгийн дээгүүр нисч явах үеэрээ 500 км өндрөөс гэрэл зураг авсан юм. STSAT-2C хиймэл дагуул хэвийн ажиллаж байна гэсэн дүгнэлт гэрэл зургуудыг урьд өмнө хөөргөсөн Cheollian хиймэл дагуулаас авсан хэт улаан дүрслэлүүдтэй харшуулан хийжээ. Анхны угсрааг нь Орос улсад үйлдвэрлэсэн зөөгч пуужинг энэ оны 1-р сарын 30-нд Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрээс хөөргөсөн байна.