Өнөөдөр Хятадын зүүн-хойд Ляонин мужийн захиргааны төв Шэньянд газар дорхи гарцад болсон хүчирхэг дэлбэрэлтийн улмаас 20 гаруй хүн шархджээ. Газар дорхи хийн хоолой тасрасан хэрэг явдал дэлбэрэлтийн шалтгаан болсон гэж хятадын Синьхуа агентлаг мэдээлэв. Энд байсан хүмүүсийн мэдээлснээр өнөө өглөө Шэньяны төвд газар дорхи нэгэн гарцад хүчит гурван цохилт мэдрэгджээ. Байгалийн хийн үнэртэй хар утаан эргэн тойрныг бүрхэв. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Аврах ажил үргэлжилж байна. Хэлмэгдэлийн тухай мэдээлэл алга гэж Синьхуа уламжлан мэдээлжээ.