«Чиглэл-Москва» хэмээх хөрөнгө оруулалтын форум өнөөдөр японы нийслэлд Москвагийн засгийн газрын ивээлийн дор нээгдлээ. Токиод уулзалтад оролцогчид «Москвад үйлдвэр худалдааны дэд бүтцийг хөгжүүлэх, хэрэглээний зах зээлийг өргөжүүлэх, үйлдвэрлэол эрхлэх нөхцлийг бүрдүүлэх, хотын оршин суугчдын амьжиргааны нөхцлийг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Япон улс бидний хувьд нэн чухал сонирхолтой түнш болсон гэж Москва хотын эдийн засгийн бодлого эрхлэсэн дэд засаг дарга Андрей Шаронов уулзалтыг нээж хэллээ. Япон бол хамтын ажиллагааны хүрээнд бидний урьтлалын нэг юм гэж тэрээр онцлов. «Чиглэл-Москва» гэдэг эдийн засаг-хөрөнгө оруулалтын цуврал форум Их Британи, Германи, Сингапур, АНУ, Япон зэрэг улсад 2013 оны 2-3-р саруудад явагдана. 100 орчим хөрөнгө оруулагч ба японы тэргүүлэх компаниудын төлөөлөгчид токиогийн уулзалтад оролцож байна.