Энэ оны 1-р сарын дүнгээр Орос улс Түркэд нийлүүлэх бараа таваарын хэмжээгээр тэргүүлсэн гэж Түркийн Статистикийн хүрээлэнгийн гадаад худалдааны сар дутмын тайланд өгүүлжээ. Энэ оны 1-р сард тус улсад нийлүүлсэн оросын бараа таваарын өртөг 2 тэрбум 181 сая долларт хүрчээ. Энэ үзүүлэлтээр Хятад, Германи, АНУ манай орны дараа орж байна. Энэ оны 1-р сард Түрк улс өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад импортыг 7,6 хувиар нэмэгдүүлж, 18,8 тэрбумд долларт хүргэжээ. Экспорт нь 11,2 хувиар нэмэгдэж, 11 тэрбум 509 сая доллар боллоо. Гол төлөв Германи, Ирак, Их Британи, Арабын Нэгдсэн Эмирт Улс Түркээс бараа тааваар худалдан авдаг. Тус улсын гадаад худалдаа 7 тэрбум 291 сая долларын алдагдалтай байна.