Өнгөрсөн бямба гаригт энэтхэгийн зүүн-хойд нутагт гараар хийсэн бөмбөг тэсрэсний улмаас гурван идэвхтэн амь насаа алдав. Тэд өмнөд солонгосын POSCO компанийн ган хайлуулах завод барих төлөвлөгөөг эсэргүүцсэн тухай Ройтер агентлаг мэдээлэв. Цагдаагийн газраас мэдээлснээр Орисса муж улсын Патна суурингийн хэдэн оршин суугч гараар хийсэн бөмбөгийн тэсрэлтэд нэрвэгджээ. Ган хайлуулах завод барихын төлөө тэмцэгчид Патна тосгоны эсэргүүцэгчдийг хөнөөсөн гэж идэвхтнүүдийн тэргүүн мэдэгдэв. Нэгэн хүн шархдспан тухай цагдаагийн газар мэдээлжээ. Фермеруудийн газар талбайг завод барихад олгоно гэж орон нутгийн эрх баригчид зарлан мэдээлснээс хойш Патна сууринд эсэргүүцэх тэмцэл өрнөв. Дэлхийд гангийн үйлдвэрлэлээр 5-р сайр эзлэж байгаа POSCO компани жилд 12 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай завод барих тухай хэлэлцээр2005 онд Орисса муж улсын удирдлагатай байгуулжээ. Эрх баригчдаас 1,6 га талбай заводын барилгад олгох ёстой. Мөн төсөл 12 тэрбум долларын өртөгтэй юм.