Өнөөдөр Хятадын зүүн-хойд Ляонин мужийн засаг захиргааны төв Шэньянд газар дорхи гарцад хүчит дэлбэрэлт нижигнэв. Хохирол хэлмэгдлийн одоогоор тодруулаагүй гэж хятадын Синьхуа агентлаг мэдээллээ. Өнөө өглөө худалдааны төвийн өмнөөх газар дорхи гарцад болсон дэлбэрэлт 1 км эргэн тойронд мэдрэгдснийг энд байсан хүмүүс мэдээлэв.