БНАСАУ-ын эсрэг шинэ хориг зургаан талт хэлэлцээг сэргээхэд чиглэгдэх ёстой. НҮБ-ын АЗ-ийн батлах гэж байгаа БНАСАУ-ын эсрэг багц хориг дан Пхеньяний пуужин-цөмийн хөтөлбөрийг хамраж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаархи зургаан талт хэлэлцээг сэргээхэд чиглэгдэх ёстой гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин улс орон нь АЗ-ийг даргалахтай холбогдуулан ИТАР-ТАСС-т өгсөн ярилцлагдаа тэмдэглэв. АЗ 2-р сарын 12-нд БНАСАУ цөмийн түршилт хийсний дараагаар Пхеньяний ажиллагааг буруушаасныг тэрээр дурдав. БНАСАУ АЗ-ийн түрүүчийн тогтооолыг зөрчсөний хариуд зохих арга хэмжээ авах хэрэгтэй гэж Виталий Чуркин онцлов. БНАСАУ, Өмнөд Солонгос, ОХУ, БНХАУ, АНУ, Япон зэрэг улс Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээнд оролцож байна.