Каирт хоёр өдрийн айлчлвл хийж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри тус улсын эдийн засгийн байдлыг хэлэлцсэн тухай тусгай газрын сайт мэдээлэв. Керри тухайлбал Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурси болон БХЯ, ГХЯ-ны удирдагчидтай уулзсан байна. Талууд АНУ-аас Египетэд тусламж үзүүлэх янз бүрийн хувилбарыг авч үзэж, Ойрхи Дорнод тухайлбал Сирийн улсын байдлын асуудлаар санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга египетийн улс төрийн бүх хүчинд хандан харилцан найр тавьж, эдийн засгаа өрнүүн хөгжүүлэхийг уриалжээ. Энэ нь Керрийн АНУ-ын Төрийн департаментын тэргүүний хувьд Египет улсад хийж байгаа анхны айлчлал юм.