Өчигдөр Сирийн хувьсгалт ба сөрөг хүчний үндэсний эвслийн тэргүүн Моаз аль-Хатыб Сири улсад айлчласан тухай өрнөдийн ХМХ уламжлан мэдээллээ. Тэрээр Сири улстай хил залгаа Түркээс улс орны нутаг дэвсгэрт шилжин орж, сөрөг хүчний зэвсэгт бүлгүүдийн эзлэсэн сирийн хойд хот тосгодод хүрэлцэн очжээ. Энэ нь аль-Хатыбын эвслийн тэргүүлэгчээр сонгогдсноос хойш Сири улсад хийсэн анхны айлчлал юм. Тэрээр Сирид очихынхоо өмнө сөрег зэвсэгт бүлгүүдийн 220 толгойлогчтой Түркэд уулзаж, сөрөг хүчний хяналтад байгаа сирийн Алеппо мужийн захиргааг байгуулах асуудлыг хэлэлцсэн билээ. Урьд өмнө аль-Хатыб улс орны байдлыг хэвийн болгохын тулд сөрөг хүчин, эрх баригчдын хооронд хэлэлцээ хийхийг санаачлав. Олон нийтийн тэмцэл хөдөөлгөөнийг дарахад шууд оролцоогүй хүн сирийн эрх баригчдыг төлөөлөх ёстой гэж сөрөг хүчин үзэж байна. Түүнчлэн сөрөг хүчин Сири улсын ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулахын төлөө тууштай тэмцэж байна. Сөрөг хүчний «зэвсгээ хураалгах» хэсэгтэй хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Сирийн ерөнхийлөгч өөрийн зүгээс мэдэгджээ.