БНХАУ-ын удирдлагын шинэ бүрэлдэхүүнийг 3-р сарын 17-нд Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулганы төсгөлийн өдөр батлах тухай БХАТХ-ын төлөөлөгч Фу Ин сэтгүүлчдэд мэдээллээ. Хятадын парламентын чуулган 3-р 5-ны мягмар гаригт нээгдэнэ. Парламентын чуулганы төсгөлийн өдөр 3-р сарын 17-нд БХАТХ-ын дарга, БНХАУ-ын дарга, дэд дарга, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд болон яамдын тэргүүн нар, түүнчлэн Хятадын Ардын банк, шүүх байгууллагуудын удирдагчдыг сонгох юм. Фу Иний хэлснээр 3-р сарын 17-ны өглөө Хятадын Төрийн зөвлөлийн шинэ ерөнхий сайд сэтгүүлчидтэй хэвлэлийн бага хурал дээр уулзана. Хятадын «5 дахь үеийн» удирдлагад засгийн эрхийг уламжлуулах үйл явц 2012 оны 11-р сард ХКН-ын ХVIII их хурал дээр эхлэв. Дэд дарга Си Зиньпин ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Одоо тэрээр БНХАУ-ын дарга, өнөөгийн дэд ерөнхий сайд Ли Кэцян ерөнхий сайд болох юм.