Оросын Сахалинд шуурч байсан хүчтэй хар салхи 12 мянган хүнийг гэрэл цахилгаангүй болгоод Курилийн арлууд руу холдлоо. Нийгмийн чанартай хорин объект цахилгаангйү болсон гэж ОУ-ын ОБЯ-ны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Хүчтэй хар салхинаас болж хаагдсан байсан Өмнөд-Сахалинскийн онгоцны буудал өнөөдөр ажлаа сэргээсэн байна. Бямба гаригийн шөнө Сахалины өмнөд нутагт асар хүчтэй хар салхи ойртож ирсэн юм. Өмнөд нутгуудад цасан шуурга шуурч салхины хүч секундэд 34 метрт хүрсэн байна. Өмнөд-Сахалинскт сургуулиуд хичээлээ түр зогсоож, машины зам цасанд дарагдаж, усан онгоцны хөдөлгөөн зогсож, нисэх онгоцны буудал хаагдсан байна.

Гэрэл зураг