Британийн нефть олборлох тавцан дээр нефть алдагдсан байна. Энэ тавцан Хойд тэнгист байрладаг ба тэндээс 70 ажилчинг нүүлгэсэн байна. Эрэг рүү шилжүүлсэн хүмүүс нь туслах ажилчид байжээ. Одоогийн байдлаар хүмүүсийн амь насанд аюул учирахгүй болсон байна. Энэ тавцан нь “Така Братани” компанийн эзэмшил юм. Нефтийн алдагдлыг зогсоосон гэж тус компанийн албан ёсны төлөөлөгч мэдээлсэн байна. Гэхдээ “тавцангийн болон дамжуулах хоолойн дэд бүтэцийн ажлыг” одоохондоо сэргээгээгүй байна. Он гарснаас хойш энэ нь хоёр дахь осол болж байна. Хорин долоон нефтийн орд газарт үйлчилдэг энэ нефть дамжуулах хоолойн ажлыг нэгдүгээр сард бас зогсоосон юм. Тэр үед эрэг дээр 92 хүнийг хүргэж байжээ.