Сири улсын засгийн газар болон сөрөг хүчний хооронд хэлэлцээр хийж эхлэхэд НҮБ туслахад бэлэн байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, ойрхи дорнодын тусгай төлөөлөгч Лахдар Брахими нар Швейцарь улсын Мон Пелеринад уулзахдаа ингэж мэдэгдлээ. Хоёр жилийн дотор 70 гаруй мянган хүний амь насыг авч одсон мөргөлдөөнийг зогсоож чадахгүй байгаа олон улсын хамтын нийгэмлэгийн “арчаагүй байдлыг” тэд шүүмжиллээ. Пан Ги Мун, Лахдар Брахими нар энгийн иргэд хохирч байгаа засгийн газар болон сөрөг хүчний үйл ажиллагааны “бодомжгүй байдал өсөж байгаад” анхаарлаа хандуулна гэж ярьсан байна. Үргэлжилсэн мөргөлдөөнөөс тус улсыг гаргахад хэзээч тус болохгүй учир сөргөлдөж байгаа талуудад цэргийн тусламж үзүүлэхээ зогсоохыг энэ долоо хоногт НҮБ уриалсан байна. Тэр тусмаа талууд хэлэлцээрийн ширээнд суухад бэлэн байгаагаа зарлаад байгаа үед энэ нь огт хэрэггүй зүйл юм. Сирийн сөрөг хүчинд нэмэлт тусламж үзүүлэх төлвөлөгөөгөө АНУ, ЕХ зарласны хариуд энэ уриалгыг НҮБ гаргасан байна.