ОУ-ын ОБЯ Холбооны өмнөд тойрогт байгалын янз бүрийн сүйрэлт үзэгдлийг сөрөн зогсох өргөн хэмжээний хээрийн сургууль хийж байна гэж тус яамны төлөөлөгч Ирина Россиус мэдээлсэн байна. Энэ хээрийн сургуулийг тус байгууллагын тэргүүн Владимир Пучков удирдаж байна. Энэ хээрийн сургуулийн явцад Өмнөд бүсийн ОБЯ-ны удирдах байгууллагууд бүх төрлийн байгалын сүйрэлт үзэгдэл болох хөрсний гулгалт, үер, газар хөдлөлт зэргээс хамгаалахад хэрхэн бэлэн байгааг шалгах юм. Мөн онц байдлын нөхцөл дэх хүн хүч, хэрэгсэлийг хэрхэн ажиллуулах байдлыг сургуулилах юм байна.