Халуун орны бүсэд байдаг Хайнань арал дээр барьж байгаа хятадын сансарын буудлыг ойрын хоёр жилд ашиглалтанд оруулна. Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх хятадын хорооны төлөөлөгч, сансарын жолоодлогот хөтөлбөрийн хятадын хөтөлбөрийн аппаратуудын ерөнхий зохион бүтээгч Чжоу Зяньпин өнөөдөр ингэж мэдэгдсэн байна. Шинэ сансарын буудлаас хөлгүүдийг “Чанчжэн-7”, “Чанчжэн-5” шинэ үеийн пуужин тээгчээр хөөргөнө гэж нэмж хэлсэн байна. Энэ сансарын буудлыг гол төлөв хүнд хиймэл дагуулууд, сансарын станцууд мөн алсын сансарыг судлах хиймэл дагуулуудыг хөөргөхөд ашиглана гэж тэр хэлсэн байна. Шинэ сансарын буудлыг ашиглалтанд өгсөнөөс хойш энэ талбараас жилд 12 удаа хиймэл дагуул хөөргөнө гэж төлөвлөж байгаа юм байна. Одоогийн байдлаар Хятадад 3 сансарын буудал ажиллаж байгаа юм.