АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хөрөнгө ашиглахыг хорих асуудлыг яаралтай шийдэхийг Конгрессоос шаардах болно. Ард түмэндээ хандан долоо хоног бүр явуулдаг радио илгээлтдээ америкийн ерөнхийлөгч даруйхан харилцан буулт хийлгэхийн тулд бүхнийг хийх болно гэж амалсан байна. Чинээлэг иргэдээс авах татварыг нэмэгдүүлэх асуудлаар буулт хийхийг хүсэхгүй байна гэж АНУ-ын төрийн тэргүүн бүгд найрамдахчуудыг зэмлэсэн байна. Улсын төсвийн зарлагыг хорогдуулж байгаатай холбогдуулан америкийн засгийн газрын ажиллах онцгой хувиарийн тухай зарлигт Обама баасан гаригийн орой гарын үсэг зурсан байна. Энэ баримт бичгийн дагуу санхүүгийн энэ жил зарлагыг 85 тэрбум доллароор танах юм. Үүний талаас илүү хувь нь Пентагонд ноогдож байгаа юм. Таналтын үлдсэн хэсэг нь иргэний салбарт тэр дундаа эрүүл мэнд болон боловсролын салбарын томоохон хөтөлбөрүүдийг хамрах юм байна.