Японы соёлын “ЧибиФест-2013” бүс нутаг хоорондын 8-р наадам Екатеринбургт болж өнгөрлөө. Наадмын хүрээнд үндэсний хувцас, зураг, хүүхэлдэйн уралдаанууд болсон байна. Энэ жилийн наадмын сэдэв нь “хүүхэлдэйнүүд” байлаа. Энэ наадмын үеэр солонгос-тайванийн болон японы 10 сантиметрээс 1 метр хүртэл өндөртэй БиЖэйДи хүүхэлдэйн үзэсгэлэн ажилсан байна. Эдгээр хүүхэлдэйнүүд оньснуудынхаа тусламжтайгаар хүний бүхий л байрлалыг харуулж чадах юм. Наадмын хүрээнд хэд хэдэн уралдааныг үзүүлсэн ба уламжлал ёсоор кино, инээдмийн кино, ном, хүүхэлдэйн кинонуудын баатруудын хувцас өмсөж хэсгээс нь үзүүлдэг уралдаан хамгийн сонирхолтой нь байлаа. Мөн дуу бүжгийн уралдаан болсон байна.