“Их хорийн” төрийн тэргүүнүүдийн төлөөлөгчид өнөөдөр Москвад энэ форумыг ОУ даргалаж байгаа асуудлыг хэлэлцэж байна. ОУ “их хорийг” 2012 оны 12-р сарын 1-нээс даргалаж байгаа ба түүний бүрэн эрхийг нэг жилээр сунгах болно. Форумыг ОУ даргалаж байгаа үеийн гол зорилт бол эдийн засгийн өсөлтийг үргэлжлүүлэх болон ажлын шинэ орон тоог бий болгоход оршиж байна гэж ерөнхийлөгч В.Путин урьд нь мэдэгдэж байсан юм. Москвагийн уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд олон улсын санхүүгийн системийг өөрчлөн шинэчлэх болон хөрөнгө оруулалтыг өргөжүүлжэх нөхцлийн бий болгох асуудлууд орсон байна. “Их хорь” нь эдийн засгийн хувьд хөгжингүй орнуудыг нэгтгэсэн олон улсын нэгдэл юм. Түүнийг 1999 онд дэлхийн эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрж хайхын тулд байгуулсан юм. “Их хорь” 2008-2009 онуудын санхүүгийн хямралыг даван туулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.