Өнгөрсөн пүрэв гаригт ромын цагаар оройн 8 цагт Ватиканы Ариун суудал хоосорлоо. Ромын пап 16-р Бенедикт огцорлоо. Пап 2-р сарын 11-нд огцрох шийдвэр гаргасан тухайгаа зарласан явдал Ромын сонгогчдын дээд зиндааныхныг мэгдэн сандаргаж, тээнэгэлзэлд хүргэлээ.Энэ нь орчин цагын католик шашны сүм хийд маш гүнзгий хямралд орж, олон жил хуримтлагдсан болон Ватиканы нууж ирсэн асуудлуудыг 16-р Бенедикт өөрийн засглалынхаа үед шийдэж чадаагүйгээр барахгүй улам гүнзгийрүүлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Кардинал Йозеф Ратцингерын засаглалын үед олон улсын шуугиантай олон хэрэг мандсан юм. Тэдний нэг нь Ватикан болон БНХАУ-ын хооронд үүссэн маргаан юм. Гэхдээ энэ маргаан түрүүчийн папын засаглалын үед эхэлсэн юм. Өнөөг хүртэл Хятадад үнэн хэрэг дээрээ хоёр католик сүм байгаа юм. Энэ хоёр сүмийн нэгий нь ромын папын засаглалынхан нууцаар хүлээн зөвшөөрдөг ба хоёр дахь сүм нь Хятадын төр засгийн мэдэлд байдаг ба Ромын зөвшөөрөлгүйгээр БНХАУ-д өөрийн хамбаа сонгох эрхтэй гэж үздэг байна. Харин 16-р Бенедикт энэ асуудлаар зарим нэгэн буулт хийхэд бэлэн байсан ч гэлээ асуудал шийдэгдээгүй үлдсэн юм. Мөн зөвлөлтөөс хойшх БН улсууд болон ОУ-ын нутаг дэвсгэр дээр католик шашны сүм хийдийн нутаг дэвсгэрийн засаг захиргааны асуудал одоо болтол зохицуулагдаагүй байна. 2-р Иоанн Павелын засаглалын үеийн католик шашинд түрэмгийлэн нэгтгэх эрин 16-р Бенедиктийн “дуугүй байх” эрин үеэр солигдсон юм. 2006 онд лалын шашинтнууд болон тэдний шашны талаар папын болгоомжгүй хэлсэн үг огцроход нь нэмэр болсон бололтой. Түүний хэлсэн үгнээс үүдээд ЕХ-ны орнууд дахь орчин цагын лалын шашинтнуудын түрэмгий байдал улам гаарсан гэж шашин судлаач Юрий Табак үзэж байна: «Зөнч Мухаммедийн дүрийг тааламжтай бусаар дүрсэлсэн византын эзэн хаан 2-р Мануилын хэлсэн үгийг пап иш татсан юм. Зөнч Мухаммед илд, цус хоёрыг л авчирсан гэж тэр хэлсэн байсан юм. Үүнийг иш татах хэрэггүй байсан юм. Учир нь лалын ертөнц тэр чигээрээ үүнийг эсэргүүцсэн ба сэтгэл дундуур хүмүүс маш олон байсан» гэж тэр ярилаа.

Зөнчийнх нь талаар хэлсэн энэ үгэнд харамсаж байгаагаа Ватикан илэрхийлж уучлалт гуйсан боловч лалын шашины санваартанууд хүлээж аваагүй юм. Ватиканы явуулж байгаа бодлогод сэтгэл дундуур хүмүүсийн эгнээнд жүүдийн шашинтнууд нэгдсэн байна. 2009 онд 16-р Бенедикт Их Британиас хөөгдсөн 4 ламыг сүмд буцаах шийдвэр гаргасны дараа Ватикан, Израиль улсын харилцаа эрс муудсан юм. Энэ дөрвөн хөөгдсөн ламын дунд Холокостыг үгүйсгэдэг Ричард Уильямс байсан юм. Ромын папыг Ариун газар албан ёсны айлчлал хийх үеэр энэ зөрчилдөөнийг хэсэгчлэн арилгасан юм. Мөн жүүдүүд фашистуудад ая тал засаж байсан гэж үздэг 12-р Пия папыг Ариун гэгээн лам нарын тоонд оруулах гэсэн ажиллагааг зогсоосон явдал зөрчлийг арилгахад тус болсон юм. Хүүхэд хүчинддэг лам нарын тухай хэрэг чөлөөндөө суусан папын нэр хүндтэй холбоотой сүүлчийн шуугиан тарьсан хэрүүл маргаан байлаа. Ариун гэгээн пап лам энэ гэмт хэргийг нэг бус удаа шүүмжилж, үүнтэй тэмцэнэ гэж амлаж байсан ч гэлээ 16-р Бенедикт ажил хэрэг дээрээ эсрэг жишээ үзүүлсэн анхны пап байсан гэж Юрий Табак ярьж байна: «Таван жилийн өмнө хоёр эрэгтэй хүүхдийг хүчиндсэн Калифорн хотын ламын тухай захидал бичиж түүнд хандсан юм. Бузар гэмт хэрэг үйлдсэн ламд эцгийн халамж үзүүлж, асрамжлахыг тэр үед пап уриалсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм» гэж тэр ярилаа.

Энэ бүхэн дээр ламын зарим хэсэг нь гэрлэхийг хориглосон хуулийг өөрчлөхийг нээлттэй лоббидож эхэлсэн, үр хөндөлтийг хууль ёсны болгохыг шаардах явдал сонсогдож эхэлсэн, зарим тохиолдолд бүр эсрэг хүйстнүүдийг гэрлэх зөвшөөрөл олгох зэрэг сүмийн дотоодын зөрчилтэй асуудлууд нэмэр болсон юм. Өнөөгийн эрчимтэй өөрчлөгдөж байгаа дэлхий дахины католлик шашны уламжлалд авчирсан либерал хандлагууд Ариун сударт бичсэн зүйлүүдээс хүчтэй байгаа нь харагдлаа. Ромын папын европын орнуудад хийсэн сүүлчийн айлчлалын үеэр болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Ватиканд сэтгэл дундуур хүмүүс олширч байгааг харуулсан билээ.

Ариун гэгээн папын нууц материалуудыг хулгайлсан түүний туслахуудтай холбоотой мөрдөн байцаалтын дүнг ил болгож, сэтгүүлчидэд дамжуулна гэж огцорохоос нь өмнө16-р Бенедиктээс хүлээж байлаа. Ватиканы банканд санхүүгийн зөрчил гарсан тухай мэдээлэл ОНХМХ-үүдэд гарсан талаар бас мэдээлнэ гэж түүнээс хүлээж байсан юм. Эдгээр мэдээлэл болон орчин цагын католик сүм хийдүүдэд байгаа олон асуудлыг чөлөөндөө суусан 16-р Бенедикт олон нийтэд мэдээлэлгүйгээр дараачийн папд үлдээхээр шийдсэн бололтой.

Гэрэл зураг