Башар Асад 2014 он хүртэл төрийн эрхэнд үлдэх ба ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх болно. Иран улсад албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирээд байгаа Сирийн улсын ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем ингэж мэдэгдсэн байна. Асадыг огцруулснаар мөргөлдөөнийг зохицуулна гэж үзэж байгаа барууны болон арабын зарим орнуудын саналыг Дамаск хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тэр хэлсэн байна. Хүчирхийлэл “Аль-Каида”-тай холбоотой алан хядах бүлэглэлийг төрүүлж байна гэж Муаллем үзэж байна. Засгийн газар тэдэнтэй тэмцэхийн хамт энх тайвныг эрэлхийлэх ажлаа үргэлжлүүлсээр байна. Иран улсын ГХЯ-ны сайд Али Акбар Салехи 2014 оны сонгууль хүртэл ерөнхийлөгч Асад “хууль ёсны төрийн тэргүүн байна” гэсэн Иран улсын өнөөгийн байр суурийг өөрийн зүгээс илэрхийллээ. Зэвсэглэсэн сөрөг хүчинтэй хэлэлцээр хийж эхлэхээр шийдсэн Дамаскын шийдвэрийг “хямралаас гарах тийш хийсэн чухал алхам” гэж сайд нэрлэсэн байна. Сири улсад 2011 оны 3-р сараас хойш төр засаг болон зэвсэглэсэн сөрөг хүчний хоорондох мөргөлдөөн үргэлжилж байгаа юм. Тус улсад 70 мянга орчим хүн амь насаа алдсан гэж НҮБ мэдээлж байгаа юм. Гадаадын дэмжлэг хүлээсэн маш сайн зэвсэглэсэн алан хядагчидтай тэмцэж байна гэж Сири улсын төр засаг мэдэгдсээр байна.