АНУ-д хагас жилийн дараа түүхэнд анх удаа Ангараг гаригт нисэх нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах болно. Уг нислэгийг 2018 оны 1-р сарын 5-нд хөөргөхөөр төлөвлөж байна. Энэхүү төсөлд урам хайрлагчаар америкийн анхны сансрын жуулчин саятан Деннис Тито болсон. Уг арга хэмжээ нэг тэрбум долларын зардалтай байх бөгөөд 501 хоног үргэлжлэх юм. Улаан гариг руу эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг буюу болж өгвөл гэр бүлийн хоерыг явуулахаар төлөвлөж мэргэжилтэнүүд нислэгийг хөнгөн байна гэж ярьцгааж байна. Сансрын хөлгийг нам дор дэлхий орчмын тойрог замд гаргаж тэндээсээ Ангараг гариг руу хөөрч, тойрог замд гарч, дараа нь эх дэлхийдээ буцаж ирэх аж. Тито өөрийн хувийн туршлагаа 2001 онд олж авсан. Тэд 8 хоног тойрог замд аялахдаа 200 сая доллар төлсөн юм.