Сирийн хямрал Москва, Берлин, Лондон, Парис, Ром зэрэг европын нийслэлүүдийн анхаарлын төвд байна. Сирийн сөргөлдөөн дотооддоо төдийгүй, олон улсын тэргүүлэх тоглогчдын дунд мөн адил хурц болж байна. Тэд нийтлэг зорилтуудын талаар ярьж байна, гэхдээ янз бүрийн хэрэгсэлүүдийг сонгож байна.

Сирийн сэдвийн хэлэлцүүлэг нь маргаангүйгээр болсонгүй. Орос улс болон Франц улсын ерөнхийлөгчид, Владимир Путин болон Франсуа Олланд нарын хийсэн яриа хэлэлцээрийн үеэр хүчтэй мэтгэлцээн болсон. Олланд Орос улсын ерөнхийлөгч Владимир Путинд францын Малид явуулсан цэргийн ажиллагааг дэмжсэнд талархал илэрхийлсэн.Сирийн асуудлаар харилцан ойлголцол хараахан олдоогүй байна. Францын ерөнхийлөгч Москвад нилээд хэдэн шинэ саналуудтай ирсэн. Тэдгээрийг бүх түншүүдийнхээ хамт ярилацах ёстой гэж Владимир Путин үзэж байна.

«Бид үнэхээр хууль ёсны засгийн газрыг дэмжиж байна, тэгээд радикалууд болон террористуудтай тэмцэж байна. Энэ утгаараа бид, мэдээж хэрэг,  тодорхой чиг  шугамыг баримталж байгаа Францын талд байна. Сири болон бусад бүс нутгуудын хувьд гэвэл, бид маш идэвхитэй мэтгэлцээн явуулсан, зарим тохиолдолд маргасан» гэж В.Путин хэллээ.

Олландын саналуудын шинэлэг зүйл одоохондоо тодорхойгүй байна. Гэхдээ гол санаа нь өөрчлөгдөөгүй . Францын зарчим бол ерөнхийлөгч Асадыг огцоруулах.

Сирийн зохицуулалтын тухай ГХЯ-ны сайд Сергей Лавров, АНУ-ын шинэ төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй маргасан. Берлинд болсон тэдний анхны уулзалт дээр Сирийн асуудалд бүтэн нэг цагийг зориулсан.Тэгээд Лавровын сэтгүүлчидтэй сэтгэгдлээ  хуваалцснаар, тэд хоёр талын нийтлэг зорилтуудыг тодорхойлжээ.

«Хамгийн гол нь бид хүчирхийллийг цаашид үргэлжлүүлж хэрхэвч болохгүй тухай манай нийтлэг ойлголтыг батлаж чадлаа. Түүнчлэн Орос болон АНУ нь сирийн засгийн газар болон сөрөг хүчнийхний хооронд яриа хэлэлцээрийг түргэн шурхай эхлүүлэхэд биднээс шалтгаалах бүхнийг хийхээр тохиролцсон. Ингэхэд биднээс бас тэр бүр шалтгаалахгүй» гэж Лавров тэмдэглэлээ.

Жон Керри сирийн сэдвийг хөгжүүлж байсан, тэрээр олон улсын айлчлалаа үргэлжлүүлсэн юм. Сергей Лавровтой яриа хэлэлцээр хийснийхээ дараа тэр францын ГХЯ-ны тэргүүн Лоран Фабиустай уулзсан юм. Парисд Керри улс төрийн талаархи яриагаа давтаж байсан, гэхдээ “сөрөг хүчинд ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг унагахад их тусламж шаардагдаж байна ” гэж нэмж хэлсэн. Дараа нь Римд “Сирийн анд нөхдийн” бүлгэмийн уулзалт дээр Керри эл санаагаа бүрэн дэлгэж: Вашингтон энх тайванд хүргэх өдөр ту

тмын яриа хэлэлцээнд“ зориулан босогчдод 60 сая ам. долл. тусламж олгохоор төлөвлөж байна гэсэн. Энд Керри тусламж нь зэвсгээр биш харин хүнс болон эм бэлдмэлүүд байна гэж  ярив. Орос улс цэргийн бус хэрэгсэлүүдийг нийлүүлэхэд бэлэн байна гэж ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашенко мэдэгдээд

«Олон улсын хамтын нийгэмлэгт сирийн хямралыг цэргийн аргаар шийдэх боломжгүй гэсэн ойлголт аль хэдийнэ бий болсон. Нөгөөтэйгүүр, Ромд гаргасан шийдвэрүүд болон ирж байгаа мэдэгдэлүүдээс үзвэл, эдгээр нь уур амьсгал, үг үсгийнхээ хувьд экстремист бүлгэмийнхнийг засгийн эрхийг хүчээр авахад шууд замыг нь засч өгч байна» гэлээ.

Орос улсад сирийн тулгамдсан асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхээр төлөвлөж байгаа мэтээр батлан хэлснийхээ дараа АНУ сирийн сөрөг хүчнийхэнд зөвлөмжөөр биш, хэргээр туслаж байна. Өмнө нь албан ёсны Дамаск зэвсэгт сөрөг хүчнийхэнтэй яриа хэлцэл хийхэд бэлэн байгаа тухайгаа мэдэгдэж байсан. Сөрөг хүчнийхний зүгээс мэдэгдэлийн хариу алга. Харин өнөөдөр ер нь тэднийг хүлээх хэрэг байна уу  үгүй юу гэдэг нь ойлгомжтой боллоо.