Америкийн Флорида мужийн Брэндон хотын нэгэн байшингийн дэргэд уг байранд амьдардаг нэгнийг ортой нь хамт ховх сорсон том цүнхэл гарчээ. Америкийн CNN телевизийн сувгийн уламжилж байгаагаар, байшингийн хөрсний шороо нурсаны улмаас 36 настай Жефф Бушийн унтлагын өрөөний яг дор 30 метрийн диаметртэй нүх бий болжээ. Одоо энэ байрны хохирол амсагчид хөрс дахин нурахаас болгоомжлон  ойртож чадахгүй байна. Сэрэмжлэх үүднээс ойр хавийн байшингуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна. Флоридын хэсэг нь усанд идэгдэж болох шавартай агуйнууд дээр оршдог тул, үүнээс болж газрын гадаргуунд цүнхэлүүд үүссэн байж мэдэх аж.