Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес тус улсын засгийн газрыг тэргүүлсэн хэвээр байна. Энэ тухай тус улсын дэд ерөнхиийлөгч Николас Мадуро мэдэгдсэн. Тэрээр Уго Чавесын биеийн байдал муу, түүнд аппарат залгасан байгаа тухай ХМХ-үүд дээр гарсан мэдээллийг няцаав. Ингэхдээ Венесуэлийн удирдагч өөрийн тухай ямарч мэдээлэл өгөлгүй гурван сар болж байна. Тэгвэл энэ нь дэлхийн түүхэнд хүнд өвчтөн улс орныг тэргүүлж байгаа анхны жишээ огт биш юм.

Эрт дээр үед эрх зүйн чадамжгүй удирдагчид улс орнуудыг тэргүүлж байсан нь түүхэнд бичигдсэн байдаг. Дундад зууны үед хаан суудалд нялх хүүхэд юм уу, ямарч эрх зүйн чадамжгүй хүнийг хаан суудалд өргөмжлөөд бусад зөвлөх болон шадар туслахууд нь улсыг удирддаг байжээ. Манай үед ийм жишээ олон гарсан.Америкийн 20 дахь ерөнхийлөгч Жеймс Гарфилд ерөнхийлөгчөөр ажиллах хугацааныхаа тэн хагас орчмыг нурууны гэмтэл авсаны улмаас эмнэлгийн оронд хэвтэж өнгөрөөжээ.

Тэр үед дэд ерөнхийлөгч төрийн тэргүүний үүргийг хүлээн аваагүй тул, АНУ хэдэн сарын турш бүрэн чадвартай удирдлагагүй байсан.Кубын удирдагч Фидель Кастро нилээд урт удаан хугацааны турш улс орныг эмнэлгийн өрөөнөөс удирдаж байсан. Ингэхдээ өмнө нь ямарваа тохиолдолд өөрийн залгамжлагчаар бага дүү Раулийг зарласан байсан. Хожим нь тэр албан ёсны удирдагч болсон. Тиймээс Кубад удирдагчийн өвчин эмх замбараагүй байдалд хүргээгүй юм.

Энэ бүгд нь хэрвээ хуулинд онцгойлон заагаагүй бол ерөнхийлөгчийн хугацаа дуустал байх боломжтой гэдгийг өгүүлж байна. Израиль улсын ерөнхий сайд Ариэль Шарон 2006 оны нэгдүгээр сард цус харвасныхаа гурван сар гаруй дараа комд байсан. Гэтэл энэ бүх хугацаанд тэр тус улсын засгийн газрын хууль ёсны тэргүүн байсан. Тэгээд түүний өвдсөн зуу дахь өдөр нь израилийн хуулийн дагуу засгийн газрыг Эхуду Ольмерт тэргүүлэх болсон.

Хөхмн Уго Чавесын хувьд түүний талынхан ерөнхийлөгч эдгэрнэ гэдэгт хатуу итгэлтэй байгаа аж. Тиймээс төрийн тэргүүнийг солих үндэслэл тус улсад үгүй . Энэ тухай үр ашигтай бодлогын сангийн ерөнхий захирал Кирилл Танаев хэлэхдээ

«Тус улсын тэргүүнийг засгийн эрхэнд хүргэсэн Улс-төрийн хүч нь улс төрийн үйл ажиллааганы нөхцөлд дээд зэргийн хөнгөлөлт эдлэх сонирхолтой байна. Яагаад энэ нь асуудал үүсгэж байна гэдэг харин  сонин? Тэгээд бас улс төр, эдийн засаг болон нийгмийн сонирхолуудыг хааш нь хийхэв. Ийм түвшингийн аливаа удирдагч тодорхой улс төрийн шугам, тодорхой нийгмийн давхаргуудыг болон тодорхой эдийн засгийн хандлагуудыг илэрхийлдэг. Мэдээж хэрэг, түүний энэ өвчин ямарч тохиолдолд үүнийг таслах ёсгүй» гэлээ.

Хэрвээ Уго Чавес өвчинг давж эс чадвал, түүнийг нас барсан тухай хамгийн ихдээ гурав-дөрвөн өдрийн дараа мэдээлэх болно. Ийм зүйлийг үүнээс удаан нуух нь хуулийн эсрэг бөгөөд тэнэг зүйл болно гэж шинжээчид таамаглаж байна. Харин одоо ерөнхийлөгч амьдарч байна, аппараттай ч гэсэн, түүнд хэн ч төрийн тэргүүн хэвээр үлдэхэд нь саад болоогүй.