БНХАУ ирээдүйн тойрог замын станцад гадаадын судлаачдыг оруулахад бэлэн байна. Энэ тухай баасан гаригт Синьхуа агентлагт хятадын жолоодлоготой сансрын нислэгүүдийн хөтөлбөрийн ерөнхий зохион бүтээгч Жоу Зяньпин мэдэгдэв.Жоу Зяньпины уламжилснаар, БНХАУ тойрог замын станцыг 2020 онд байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд гурван тасалгаатай байх аж. Уг станцад нэг ачааны болон хоёр жолоодлоготой хөлөг залгагдаж болох нь. Хятадын станцад гурван нисгэгч ажиллах бөгөөд тэд үүн дээр хагас жил ажиллах аж.

Энэ жилийн зун Хятад улс “Шэньчжоу-10” дараагийн сансрын хөлөг онгоцыг хөөргөхөөр төлөвлөжээ. Хөлгийн багт 2012 онд ниссэн “Шэньчжоу-9” багийн нэгэн адил хоёр эрэгтэй, нэг эмэгтэй сансрын нисгэгч байх аж.