Орос улс үүнээс хойш гадаадаас нисэгчгүй төхөөрөмж худалдаж авах төлөвгүй байна. Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны захирал Александр Фомины тайлбарлаж байгаагаар, тус улс өөрийн үйлдвэрийг ажлуулж эхлээд байна. Өмнө нь Орос улс Израиль улсаас 400 сая долларын нисэгчгүй төхөөрөмжүүдийг худалдаж авсан. Гадаадын технологиудыг зээлдэх тухай түшмэд ярихдаа, анх өнгөрсөн зууны 60-аад онд ЗСБНХУ-д ТУ-154 онгоцны бааз дээр суурилан нисэгчгүй төхөөрөмжийг бүтээсэн гэдгийг сануулав.