Тажикистан өнөөдөр Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн боллоо. ГХЯ -ны мэдэгдэлд ДХБ-д элсэх өргөдлөө тус 2001 оны 5-р сарын 1-нд өгчээ. Энэ хугацаанд тус байгуулагын гишүүн орнуудын хооронд хоёр талын болон олон талын яриа хэлэлцээрүүд болж, эдгээрийн явцад элсэх болзолуудыг тохиролцож байжээ.Өнгөрсөн оны 12-р сард Женевт Тажикистаныг ДХБ-ын гишүүнд элсэх тухай протоколд гарын үсэг зуржээ. Үүний дараа Тажикистанд батлагдах хугацааг олгожээ. Душанбе Орос, Казахстан, Белорус улсуудын Гаалийн холбоонд элсэх тухай яриа хэлэлцээр явуулж байна.