Өрнөдийн орнууд сирийн зэвсэглэсэн сөрөг хүчнийхнийг зэвсэглэхдээ Дамаскийн хууль ёсны засгийн газарт нийлүүлж байгаа оросын зэвсэг техникийг ямарч аргаар хамаагүй хориглохыг оролдож буй юм. Энэ тухай баасан гаригт оросын Холбооны улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны албанаас уламжлав. “Бидэнд жинхэнэ дайн зарлаад байна. Тээврийг саатуулан барьж боомтууд хөлөг онгоцнуудыг аливаа шалтагаар барьж байна. Гэрээтэй ачааг хүргэх гэсэн аливаа оролдлого хүчингүй болж байна” гэж түмшэд ярьлаа.

Орос улс нь тус улсын хууль ёсны засгийн газарт зэвсэг нийлүүлж байгаа бөгөөд ингэхдээ олон улсын хориг тогтоолууд гараагүй тохиолдолд шүү дээ. Фомин мэдэгдэлдээ, уг бүслэлт нь хэдэн зуун сая долларын нийлүүлэлтийг таслахад хүргэж байгаа бөгөөд Орос улс нь нийлүүлэгчийн хувьд нэр хүндээ алдаж байна. Ингэхдээ өнгөрсөн пүрэв гаригт Европын Холбоо сирийн сөрөг хүчнийхэнд зэвсэггүй, байлдааны бус цэргийн техникуудыг нийлүүлэхийг зөвшөөрсөн.