Саяхан оросын зонхилох телевизийн нэгэн суваг «Дуу хоолой» төслийг хэрэгжүүллээ. Хамгийн залуу оролцогч Татарстаны Дина Гарипова тэмцээнд тэргүүлж шуугиан дэгдээв.

Дуучдын тэмцээн хэдэн үе шаттай байв. Төслийн эхний үе шатанд халамжлан дэмжигчид - оросын эстрадын нэрд гарсан жүжигчин Александр Градский, Леонид Агутин, Дима Билан, Пелагея нар дуучдыг харалгүй буруу харан сууж, зөвхөн дууг нь сонссон сонголт хийжээ.

«Эцэст нь ингэж хэлмээр байна …» эвлүүлгийг Дина Гарипова маш гарамгай дуулсан учир сэтгэл хөдлөн дууг дуулж бараг дуусах үеэр товчоо дарж, төсөлд цаашдаа оролцох боломж залуу дуучинд олгосон гэж Оросын ардын жүжигчин Александр Градский өгүүллээ. (Дуу)

Дина Гариповагийн уран чадвар «Дуу хоолой» төслийн хүрээнд үнэхээр нээлт болсон. Үзэгчдийн анхны санал хураалтын дунгээр Дина итгэлтэй тэргүүлж, Оросын шилдэг дуу хоолой болов.

Дина Гарипова 1991 оны 3-р сарын 25-нд Казан хотноо эмч нарын гэр бүлд төржээ. Тэр багаасаа «Алтан микрофон» театрт тоглож, дууны янз бүрийн тэмцээнд оролцож, олон шагнал хүртсэн байна. 2010 оноос Дина өөрийн хөгжмийн хамтлагтай хамт дуулж эхлэв. Дина Гарипова «Яргуй» дуугаар өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг үргэлжлүүлнэ. (Дуу)

Бусгүй хөгжимд их дуртай боловч Казанийн улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультетад суралцаж байна. Дина Гарипова өөрийн цомогоо бичүүлж, улс ба дэлхий даяар аялан тоглохыг мөрөөдөж байв. Ингээд хүсэл мөрөөдөл нь биелж байна. Энэ онд Дина Гарипова Шведэд болох «Евровидение» дууны нэр хүндтэй тэмцээнд Орос улсыг төлөөлөх юм.

«Орос улсыг төлөөлөхөд намайг сонгож авна гэж огт бодохгүй байсан. Ийм үүрэг ногдсонд сэтгэл их хөдөлсөөр байна» гэж Дина хэллээ.

Дина Гарипова «Евровидение» тэмцээнд улс орноо нэр төртэй төлөөлнө гэдэгт найдаж байна. Яруу сайхан дуу хоолой, хөгжимийн мэдрэмж ойлгох уран чадвар нь үүнд туслах бололтой.

Өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийн төгсгөлд Дина Гариповагийн «Евровидение 2013» тэмцээнд дуулах дуу эгшиглэнэ. Шведын Габриэль Аларес, Йоаким Бьорнберг нар оросын хөгжимчин Леонид Гуткинтай хамт зохисон дуугаа «What if» (Тэгэхгүй бол яана) гэж нэрлэжээ. Дина Гарипова энэ дууг дуулж байна. (Дуу)