АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама баасан гаригт америкийн засгийн газар улсын төсвийн зардлын албадлагын ашиглалтыг бууруулахтай холбогдуулан онцгой журмын тухай зарлигт гарын үсэг зурлаа. Цагаан ордны уламжилснаар, төрийн тэргүүн өөрийн засаг захиргааны Төсвийн удирдах газрын илтгэлийг Конгрессд илгээжээ. Уг илтгэлд, ямар нийтлэлүүд, ямар хэмжээтэйгээр хорогдох ёстой талаар тодорохой өгүүлжээ. Энэ санхүүгийн жил 9-р сарын 30-нд дуусах бөгөөд 85 тэрбум доллароор багасжээ. Үүний ихэнхи нь Пентагонд ноогдох юм. Түүнчлэн иргэний секторын төсвийг бас багасгах бөгөөд, тухайлбал, боловсрол болон эрүүл мэндийн салбаруудын томоохон төслүүд ч орох юм.