ОХУ болон АНУ-ын ерөнхийлөгч Путин, Обама нар болон Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарт Сирийн улс төрийн байдалд зохицуулалт хийхэд чиглэгдсэн шинэ санаачилгуудыг боловсруулахыг даалгав. Кремлийн мэдээлснээр, тэд энэ тухай баасан гаригт утсаар ярилцан тохиролцжээ.

Тус улсыг байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох шаардлагатай байгаа тухай Путин онцлон тэмдэглэжээ. Ерөнхийлөгчид Лавров болон Керри нарт тус улсын улс төрийн хямралыг зохицуулахад чиглэгдсэн боломжтой шинэ саналуудыг боловсруулахдаа идэвхитэй хэлхээ холбоогоо үргэлжлүүлэхийг үүрэг болгожээ.

Нөгөөтэйгүүр, НҮБ-ын ерөнхий нарийн бигчийн дарга Пан Ги Муны үзэж байгаагаар, “Засгийн газар, сөрөг хүчнийхний хооронд энхийн яриа хэлэлцээр эхлүүлэхэд багавтар боломж байна, бид талуудын энэхүү боломжийг ашиглах эрмэлзэлийг сайшаан дэмжиж байна. Боломжууд нь ойрын үед үгүй болж мэдэх юм” гэж Пан Ги Мун баасан гаригт Женевт болсон хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

Түүнчлэн НҮБ-ын тэргүүн НҮБ-ын АЗ-ийг “мөргөлдөөний  даамжилын   дуугүй ажиглагч болохгүй байхыг уриалжээ”.НҮБ-ын тэргүүн бямба гаригт сирийн хямралын асуудлаар Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Лахдар Брахимитэй яриа хэлэлцэл хийнэ.

Сирид хоёр жилийн турш засгийн эрх баригчид, сөрөг хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна. НҮБ-ын сүүлийн баримтаар, энэ хугацаанд тус улсад 70 мянга орчим хүн амь насаа алджээ.