«Сочи 2014» зохион байгуулах хороо ирэх онд болох өвлийн Олимпийн наадамд сайн дураараа туслагчдыг сонгон авч дууслаа. 200 мянга орчим мэдүүлэг авсан. Нэг орон тооны төлөө 8 хүн өрсөлдсөн тухай тус хороо мэдээлжээ. Гадаадын иргэд сонгох хөтөлбөрт идэвхтэй оролцов. Дэлхийн 100 гаруй улсаас мэдүүлэг ирээд байна. Арга хэмжээ, ёслол,тээвэр, орчуулгын үйлчлгээ бусдаас илүү их сонирхол татсан юм. 20 гаруй мэргэжилтэй 25 мянга орчим хүн 2014 онд Сочид болох Олимпийн наадамд  сайн дураараа туслана.