Оросын Хабаровск хот зуны Дэлхийн оюутны спортын наадмын бамбар буухиаг Владивостокын дэргэд хүлээж авав. Төв талбайд гал асаагаад 30 хүн бамбар барьж явсан юм. Алс Дорнодын улсын биеийн тамирын академийн өмнөх талбай эцсийн цэг болсон байна. Оюутны сүлд дуулал эгшиглэж, гал дүрэлзэв. Дараа нь бамбарыг 3-р сарыг дуустал хадгалуулахаар их сургуульд дамжуулж өгсөн юм. Буухианы дараачийн үе шат 4-р сард эхлэнэ. Буухиа Оросын дорнодоос өрнөд рүү зүглэж 60 мянга гаруй км замыг туулаж, 6-р сарын сүүлээр БНТатарстан улсад хүрнэ. 7-р сарын 6-нд Казан хотноо зуны Дэлхийн оюутны наадмыг нээх баяр ёслолын үеэр наадмын гал асаах юм.