Одооноос хорин жилийн өмнө Монгол улсад орос хэл гадаад хэлний дунд цар хүрээгээрээ нэгдүгээр байранд орж байсан юм. 1990 он хүртэл монголын ЕБ-ын сургуулиудын хөтөлбөрт заавал үзэх ёстой хичээл байлаа. Гэвч үүний дараа орос хэлийг сургуулийн хөтөлбөрөөс хассан. Тус улсад орос хэлгүй бүхэл бүтэн үе бий болсон. Ингэхдээ 90-ээд оны эхэн үеэс тус улсад англи, хятад, япон, солонгос хэлийг судлаж эхлэсэн.

Орос хэлний мэдлэггүйгээсээ залуу үе тодорхой асуудалтай тулгарч байна. Жишээ нь Орос улсад их, дээд сургуульд суралцахад хүндрэл гарч байна. Улаанбаатарын Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Евгений Михайловын үзэж байгаагаар, Орос улс жил бүр 300 тэтгэлэгийг өөрийн орны их, дээд сургуулиудад сурах монголын охид, хөвгүүдэд гаргаж байна.

«Энэ тэтгэлэг нь оюутан, аспирант болон стажёруудад зориулагдсан юм гэж Евгений Михайлов ярьж байна. Энэ тоонд цэргийн шугамаар суралцаж байгаа болон хүчний байгууллагууд, янз бүрийн олон нийтийн байгууллагуудын, тухайлбал, Улаанбаатарын РЦНК ийн нэр дээр суралцаж байгаа хүмүүсийн стипенди орохгуй.

Бид 15 стипендитэй. Манай улсаас гадаадын бусад орнуудаас Монгол улсад үнэгүй дээд боловсрол эзэмших нь хамгийн илүү боломж олгодог. Тэгээд монголын охид, хөвгүүд оросын дээд сургуулиудаас хөөгдөөд ирэхэд харамсалтай байдаг. Үүгээрээ Монгол улс Орос улсаас гаргасан төрийн стипендээ алдадаг» гэж Евгений Михайлов хэллээ.

Үнэхээр гомдомоор. Гэхдээ сүүлийн жилүүдэд Орос хэлийг сонирхож эхэлж байна. Орос хэлийг судлах боломж ч илүү болж байна. Үүнд Улаанбаатарын Оросын шинжлэх ухаан, соёлын төв туслахад бэлэн байна. Тус төвд төрөл бүрийн дамжаа хичээллэж байна.

«Бид оросын дээд сургуулиудад бэлтгэх ижил төрлийн факультет ажлуулдаг. Тэдгээр дамжаанд сургуулийн сурагчид хамрагдаж бас болно. Дамжаагаа төгсөөд оросын их, дээд сургуульд орос хэлний шалгалт өгч хүчээ сорих боломжтой юм. Бид орос хэлний оройн дамжаа хичээллүүлж байгаа, тэнд Оростой хамтарсан байгууллагад ажилладаг хүмүүс юм уу, бизнес эрхэлдэг хүмүүс хамрагдах боломжтой.

Түүнчлэн орос хэлний эрчимтэй курс байгаа. Үндсэндээ бид ийм курсуудийг зуны улиралд ажлуулдаг. Энэ нь оросын их, дээд сургуульд элсэн орсон болон хичээлийн жил эхлэхийн өмнө орос хэлний мэдлэгээ дээшлүүлэх гэсэн хүсэлтэй залууст зориулагдсан» гэж Евгений Михайлов үргэлжлүүлэн ярьж байна.

2007 онд орос хэл нь монголын ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт эргэн ирсэн. Орос хэлийг 7-р ангиас үзэж байна. Мөн тус улсад тусгай хэлний сургуулиуд олон бий. Жишээ нь ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх сургууль, Плехановын Академийн Монгол дахь салбарын Гимнази, болон хувийн сургуулиудад орос хэл үздэг юм. Эдгээр сургуулиуд нь Эрдэнэт, Улаанбааатарт байдаг. Сүүлийн үед хүүхдийг нэртэй сайн сургуульд оруулах нилээд хэцүү болсон. Орос хэл дахин эргэж ирлээ.