2013 оны 3-р сарын 15-ны өдрөөс Харилцаа холбооны зохицуулах хорооноос веб-сайтуудад хяналт тавих болно гэж “Аист-Монголия“ телевизийн суваг уламжлав.

Сайтын хуудаснуудаас хувь хүмүүсийн нэр төрийг гутаан доромжилсон материалуудыг устгаж байх аж. Хяналт нь бүхэлдээ хэрэглэгчдийн тайлбарууд дээр төвлөрсөн байна.

“Программ хангамж болон техникд ямарч нөлөөгүй. Хяналтанд зочдын тайлбар үлдээх хуудаснууд өртөнө “ гэж харилцаа холбоо зохицуулах хорооноос уламжилжээ. “Аист-Монголиа” телевизийн суваг тэмдэглэхдээ, зарим Интернет хэрэглэгчид хяналт тавьж байгаа явдлыг хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж байна гэж үзэж байна.