Өнгөрсөн пүрэв гаригт Ромын цагаар үдшийн 8 цагт Ромын Папын Ватиканы ариун шүтээний суудал эзэнгүйдлээ. Пап XVI Бенедикт суудлаасаа татгалзсан. 2-р сарын 11-нд тэр суудлаасаа татгалзаж байгаа тухайгаа мэдэгдэж дэлхий нийтийг гайхшруулсан юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, одоо үед католик шашин нь хүнд үеийг даван туулж байгаа бөгөөд, тулгамдсан асуудлууд нь хэдэн арван жил хуримтлагдсан төдийгүй энэ тухай Ватикан дуугаа хураасан байсан. XVI Бенедиктын удирдлагын үед эдгээрийг шийдвэрлэж чадаагүйн улмаас улам гүнзгийрчээ.

Учир нь кардинал Йозеф Ратцингерын тэргүүлэх үед олон улсын шуугиантай сөргөлдөөн байнга гардаг байжээ. Тэдгээрийн нэг Ватикан болон БНХАУ-ын хоорондын сөргөлдөөн байлаа. Ингэхдээ тэрхүү сөргөлдөөн нь бүр өмнөх тэргүүлэгчдийн өмнө ч гарч байжээ. Одоо болтол Хятад улсад католик шашны ердөө хоёрхон сүм байдаг нь ийм учиртай. Нэг нь Ромын папыг нууцаар хүлээн зөвшөөрдөг бол нөгөө нь Хятад улсын эрх баригчдын хяналтан дор байдаг бөгөөд БНХАУ-д хамба ламыг томилоход Ромтой зөвшилцөх шаардлагагүй гэж үздэг.

Тэгсэн хэдий ч XVI Бенедикт зарим асуудлууд дээр буулт хийхэд бэлэн байсан, гэтэл одоо болтол асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр. Үүнийн нэгэн адил Орос улсын нутаг дэвсгэрт болон хуучин зөвлөлтийн орнуудад католик шашны нэгж болон засаг захиргааг одоо хүртэл зохицуулаагүй юм. Католик шашинд түрэмгийллийн үе хэмээн үздэг байсан II Иоанн Павелын үе нь “дуугүй” XVI Бенедиктийн үеэр солигдсон.

Өнөөдөр Паапын алдаанд өөр нэг зүйлийг буюу 2006 онд исламын шашинтнуудын болон тэдний сургаалийн тухай тааруугаар хэлснийг оруулдаг. Чухамдаа ЕХ-ны орнуудад исламын шашинтнууд нилээд түрэмгий хандах болсон нь үүгээр тодорхойлогдох болсон гэж шашин судлаач Юрий Табак үзэж байна.

Пап Византийн хаан II Мануилын хэлсэн үгнээс зөнч Мухаммедыг маш тааруугаар өгүүлсэнийг иш татсан. Тэнд түүнийг илд болон цус авчирсан гэж хэлсэн байжээ. Миний бодлоор бол ингэж ярих хэрэгггүй байсан юм. Учир нь лалын ертөнц бол үүнийг эсэргүүцэж боссон, тэгээд ч олон нийт дургүйцэн хүлээн авсан.

Гэсэн хэдий ч Ватикан нь сургаалийн талаар болон исламын шашны тэргүүн нарын тухайд ямарч албан ёсны уучлал илэрхийлээгүй. Ватиканы бодлогыг эсэргүүцэгчдийн тоо өсөн нэмэгдэж байлаа, тэгтэл иудейн шашинтнууд тэдэнд нэмэгдэж орсон.

Ватикан Израилийн хоорондын харилцаа нь 2009 оноос хурцадаж эхэлсэн. XVI Бенедикт өмнө үед Британий сүмээс түдгэлзүүлсэн дөрвөн ламыг сүмийн цээжинд буцаан авчирахаар шийдсэн. Тэдгээр хүмүүст еврей үндэстнийг устгасан Холокостыг үгүйсгэгч Ричард Уильямс ч байсан. Ромын Папыг Ариун газар руу айчлал хийсний ачаар энэ асуудлыг бага зэргээр намжаасан төдийгүй иудейнуудын Пап XII Пияг фашистуудад талтай байсан гэдэг үзлийг таслан зогсоосон юм.

Хамгийн сүүлийн дуулиант хэргүүдэд чөлөөнд гарган тэргүүний нэр зүй ёсоор гарч байна. Энэ бол лам нарын садар самууны асуудалтай холбоотой асуудал. Тэгвэл Ариун шүтээн нэг бус удаа энэхүү үзэгдэлийг жигшин, үүнтэй тэмцэхийг амлаж байсан. Хэрэг дээрээ XVI Бенедикт нь үүний эсрэг жишээ харуулсан анхны хүн гэж Юрий Табак тэмдэглээд

«Тэрээр таван жилийн өмнө хоёр хүүхдийг хүчиндсэн хэргээр ялласан Калифорнийн нэгэн ламын асуудлаар захидал бичжээ. Тэр үед Пап ламыг эцгийн ёсоор халамжилан, асрамжилж байхыг уриалахад олон нийт эрс дургүйцсэн юм» гэлээ.

Энэ бүгд дээр нэмж хэлэхэд сүмийн дотоод тулгамдсан асуудлууд бас нэмэгджээ. Лам нарын нэг хэсэг нь тэдний хувьд гэрлэхийг хориглосон хоригийг цуцлахыг лоббидох болсон төдийгүй, үр хөндөлтийг зөвшөөрөх, зарим тохиолдолд бүр гомо нарыг сүмд гэрлэхийг хүртэл зөвшөөрүүлэхээр тэмцэж байв.

Ертөнцийн эрчимтэй өөрчлөлтүүд нь католикийн шашны уламжлал зан заншилд ардчилсан хандлагуудыг Ариун сургаалиас хүчтэй авчирж байна. Ватиканы үйл ажиллагаанд сэтгэл дундуур хүмүүсийн эсэргүүцлийн жагсаалууд нь Папыг европын орнуудаар хийсэн айчлалын үеэр гарч байлаа.

XVI Бенедиктийг огцрохын өмнө Ариун шүтээний нууц баримт бичгүүдийг хулгайлсан туслахтай нь холбоотой мөрдөн байцаалтын дүгнэлтийг бүх нийтэд зарлаж, сэтгүүлчдэд дамжуулахыг хүлээж байв. Түүнчлэн ХМХ-үүдэд Ватиканы банкны санхүүгийн зөрчлүүдийн тухай мэдээ үзэгдэх болжээ. Гэхдээ эл мэдээллийг болон одоогийн католик сүмийн тулгамдсан олон бусад асуудлуудыг амар жимэр амьдралыг илүүд үзсэн XVI Бенедикт ил тод зарлахгүй, харин дараагийн тэргүүндээ дамжуулахаар шийдсэн ажээ.