Япон улс арилжааны зорилгоор халим агнахыг зөвшөөрснөө анх удаа албан ёсоор хүлээв. Агнуур ШУ-ны зорилготой гэж урьд тайлбарлаж байсан аж. Халимын махны үлэмж хэсэг нь японы ресторануудад шилждэг гэж одоо Японы загасны аж ахуйн сайд Ёсимаса Хаяси батлан илэрхийлэв.

1986 онд Олон улсын халимын комисс арилжааны халимын агнуурыг түр азнаж, зөвхөн умардын цөөнхөн ард түмэнд агнах зөвшөөрөл өгсөн билээ. Халимын мах эдгээр ард түмний гол хоол болсон юм. Арилжааны ан агнуурыг бодоход умардын жижиг ард түмнүүдийн эрэг хавийн агнуур бага хүрээтэй байна. Иймээс орчин цагийн Япон улсад энэ талаар зам тавихгүй бололтой гэж Дэлхийн онгон байгалийн санггийн WWF тэнгисийн хөтөлбөрийн удирдагч Константин Згуровский үзэж байна.

«Япон уламжлалт хүнс хоолтой байсан ч чухам халимын мах их шаардагдахгүй байх. Тэр япончуудын хэрэглээнд их хувь эзлэхгүй байна. Халимын мах нэгэнт шаардагдсан бол Антарктикад биш өөрийн усан цээлд хатуу хяналтын дор агнах ёстой.Азналт Исланди, Норвеги улсуудыг бас хамрасан хийгээд тэдгээр өөрийн усанд халим агнаж байна. Одоогоор Япон улс халимын ан агнуурыг ивээж, номхон далайн орнуудаар байр сууриа дэмжүүлэхийг оролдож байна» гэж Згуровский хэллээ.

Азналтыг зөрчвөл халим сөнөх даваанд хүрч мэднэ. Тэдгээрийн тоо толгойг сэргээхэд хэдэн арван жил шаардагдана. Зарим төрлийн халимын тоо толгой хэдхэн зуун байна.

Экологчид японы халимын анчидтай сөргөлдсөөр байна. Японы загасны аж ахуйн сайд Ёсимаса Хаясын мэдэгдэл экологчдын байр суурийг бэхжуүүлэв. Энэ нь японы талд нөлөө үзүүлэхгүй боловч бусад улсын иргэдийн үзэл санааг өөрчилж мэднэ. Экологчид аргентины Santa Elena компани, японы далайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон Nissui компанийн хоорондын худалдааны хэлэлцээрийг таслан зогсоох үр дүнд хүрснийг үүнтэй холбогдуулан дурдая. Гринпис байгууллагын 20 мянга гаруй идэвхтэн тус компани халимыг устгахад хамаатай гэсэн мэдээлэл Santa Elena бүтээгдэхүүний хайрцагуудад бичсэн билээ. Үүний ачаар компанийн ерөнхийлөгч Японоос ийм бүтээгдэхүүн авахаас арга буюу татгалзаж, халим хамгаалах хөтөлбөрт 60 мянган доллар гаргав.