4-р сард Тайваны эргийн харуулын хүчин Зүүн Хятадын тэнгисийн Спратли олтригийн Тайпин аралд цэргийн сургууль явуулна гэж өнөөдөр тайваны цэргийнхэн мэдэгдлээ. Их буу, миномётоор 4-р сарын 9-11-нд буудлага хийнэ.Олтригийн томоохон Тайпин арал Тайваны эрх баригчдын хяналтад байна. Олтриг Хятад болон Вьетнам, Малайзи, Филиппин, Бруней зэрэг Зүүн-өмнөд Азийн орнуудын хооронд маргаан үүсгэв. Маргаантай арал орчмын цэргийн сургууль бүс нутгийн орнуудын түгшүүртэй харилцааг улам хурцатгаж мэднэ гэж өрнөдийн ХМХ үзэж байна.