БНХАУ бол Олон улсын сансрын станцын хөтөлбөрт нэгдээгүй цорын ганц томоохон гүрэн улс юм. Гэвч энэ онд Хятад улс ийм өөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэнэ. Энэ зун гурван сансрын нисгэгч нь хятадын тойрог замын «Тэнгэрийн ордонд» очиж тохижуулна. Энэ ордны хаалгыг анх удаа 2012 оны 6-р сард нээсэн билээ. Тэр үед Хятад улс өөрийн түүхэнд анх удаа жолоодлогот сансрын хөлгийг сансрын өөр объекттой залгав. Хятадын эмэгтэй сансрын нисгэгч Лю Ян анхлан зам тавигчийн нэг болсон юм.

Жолоодлогот сансрын хөлгийг тойрог замын модультой ахин амжилттай залгавал Хятад улс бие даасан сансрын тээврийн системтэй болно гэсэн үг. Тус улсаас мөн замаар анхны алхам 10 жилийн өмнө хийсэн. 2003 онд анхны хятад хүн тойрог замд, 2008 онд задгай сансарт гарсан билээ.

Ямар зорилгоор Хятад улс тухайн үед ЗХУ, АНУ хоёрын туулсан замаар хэдэн арван жил өнгөрсний дараа замнаж байгаа юм бэ? Улс төрийн судлал, таамаглалын төвийн удирдагч Андрей Виноградов үүнтэй холбогдуулан гурван шалтгааныг дурдав.

«Улс орны статус нэгэн урьтлал болсон.Жолооодлогот нислэгийн хөтөлбөртэй байх нь нэр хүндтэй үйл хэрэг юм. Хятад улс шинжлэх ухаан, техникийн талаар дэлхийд тэргүүлэх бодолтой байна. Иймээс түүний хувьд жолоодлогот сансар судлал бэлгэ тэмдэг болсон. Нэлээд их хөрөнгө оруулах тулгуур ШУ-ыг чухалчлан үзэж байна. Эцэст тулгуур ШУ өгөөж ихтэй болдог. Иймээс сансрын технологийг энгийн ба цэргийн техникт гарцаагүй хэрэглэнэ» гэж Виноградов хэллээ.

Хятад улс өөрийн боловсруулалтад тулгуурлан сансар эзэмшиж байна. Харин жолоодлогот сансар судлалд оросын шинэчлэсэн технологийг хэрэглэжээ. Тухайлбал сансрын нисгэгчийн ажил амьдралыг хангах нөхцөл, скафандарын талаар тийм байна. Эдгээр технологийг ЗХУ бутраснаас хойш Орос улсаас Хятадад тэр даруй уламжласан билээ.

Хятадын «Шэньжоу» сансрын хөлөг «Союз» ангилалынхтай төстэй гэж шинжээчид үзэж байна. Гэсэн ч хятадын сансрын хөлөг илүү хүчирхэг, манёврлах чадвар сайтай. Түүнчлэн хятадын «Тэнгэрийн ордон»-сансрын «Тянгун-1» модуль зөвлөлтийн «Салют» станцаас бараг ялгагдахгүй байна. Зөвхөн хятадын станцыг их буугаар зэвсэглээгүй байна гэж эрдэмтэд тэмдэглэв.

Хятадын төлөвлөгөө ч зөвлөлтийнхийг давтаж байна. Оросын «Мир» станцаас бага зэрэг бага тойрог замын модулийн станц бүтээх зорилт тавьжээ. Хятад улс жолоодлогот сансар судлалаа Орос, АНУ, Канад, Япон ба ЕХ-оос тусдаа хөгжүүлж байна. Энэ нь улс төрийн шалтгаантай гэж зарим шинжээч үзэж байна. Андрей Виноградов өөр саналтай байна.

«Үнэн хэрэг дээр Хятад улсад одоогоор үзүүлмээр юм алга. Хятад улс ямар нэг томоохон хөтөлбөрт нэгдвэл хятадын сансар судлалын бодит түвшин ямар байгааг бүгд ойлгох юм. Хэдэн арван жилийн тэртээ хэрэгжүүлсэн зөвлөлтийн жолоодлогот хөтөлбөрийг сэргээн давтаж байна. Хятадууд мэргэжилтнүүдийн сонирхол татахын тулд өөрийн дотоодын туршлагыг нөөцлөх ёстой» гэж Андрей Виноградов хэллээ.

Ямар байсан ч хятадын тойрог замын бүлэг сансрын аппаратын тоогоор оросынхтой тэнцэв.

Хятад улс хиймэл дагуул идэвхтэй ажиллах хугацаагаар Оросоос нэлээд давсан байна.2010 онд Хятад улс сансар судлалын түүхэнд анх удаа хөөргөлтийн тоогоор АНУ-тай тэнцэв. Тэр үед эдгээр хоёр улсын 15 хөөргөлт амжилттай болжээ. Хятадын пуужингаар 20, америкийнхаар 30 хиймэл дагуулыг тойрог замд гаргав.

Хятад улс илүү эрчимтэй сансар эзэмшихийг хичээж байна. 2013 онд тус улс сансрын 20 аппаратыг тойрог замд гаргахаар төлөвлөжээ. Амжилт гаргавал мөн үзүүлэлтээр ОХУ, АНУ хоёроос тэргүүлнэ. Эдгээр хиймэл дагуулын барагцаалбал дөрөвний гурвыг цэргийн зорилгоор шууд буюу шууд бус хэрэглэхэд шинжээчид анхаарлыг хандуулав.