Эдүгээ дэлхийд 1453 тэрбумтан байгаа. Өнгөрсөн онд тэдний нийт өмч хөрөнгө нэлээд нэмэгдэж 5,5 триллион долларт хүрчээ. Хятадын «Хужунь» сэтгүүлийн газраас хийж өнөөдөр нийтлүүлсэн судалгааны дүн үүнийг гэрчлэн харуулав.

Судалгааны дүнгээс харахад Азид 608 тэрбумтан байгаа. Тус бүс нутаг мөн үзүүлэлтээр 440 тэрбумтан суудаг Хойд Америкаас анх удаа тэргүүлэв. Европт 324 тэрбумтан байгаа.

Мексикийн алсын холбоо харилцааны сулжээний 66 тэрбум доллартой эзэн Карлос Слим дэлхийн хамгийн баян хүн юм.

БНХАУ-д тэрбумтны тоо 317-д хүрч тус улс 409 тэрбумтантай АНУ-ын дараа хоёрт, Орос улс гуравт оржээ. Сэтгүүлийн газрын судалгааны дүнгээс харахад оросын 88 тэрбумтан 368 тэрбум долларын өмч хөрөнгөтэй байна.

Хотуудын тухайд гэвэл Москва тэрбумтнуудын «дэлхийн нийслэл» болжээ. 76 тэрбумтан оросын нийслэлд суудаг. Ялангуяа азийн баячууд үл хөдлөх хөрөнгөтэй ямар нэг хэмжээгээр холбоотой байна. Үүний хамт үнэн хэрэг дээр дэлхийд тэрбумтны тоо 4000 хүрч байна гэж судалгаа хийгчид үзэж байна. Учир нь өөрийгөө болон өөрийн хөрөнгийг зарлан мэдээлэхээс татгалзаж байгаа «нууц супер баячууд» байдаг.