Сөүл Пхеньян итгэлцэх харилцаа тогтоохыг зөвшөөрвөл БНАСАУ-тай хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд бэлэн байна гэж өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе мэдэгдсэн тухай орон нутгийн ХМХ мэдээлэв.Пак Кын Хе 1919 онд Солонгост дэгдсэн Японы эсрэг бослогод зориулсан жил дутмын илгээлтдээ Пхеньянд хандан цөмийн чадавхиа цаашид нэмэгдүүлвэл улам ганцаардахыг мэдүүлсэн байна. Пхеньянтэй итгэлцлийн харилцаа тогтооно гэж Пак Кын Хе сонгуулийн өмнөх кампанит ажиллагааны явцад амласан билээ. Харин урьдын ерөнхийлөгч Ли Мен Бак умард солонгосын асуудлаар нэлээд хатуу бодлого баримталэж ирсэн юм.

Пак Кын Хе илгээлттдээ Япон улсад хандан колоничлолын засаглалын үед (1910-1945 он) үйлдсэн гэмт хэргээ хариуцахыг уриалжээ. Токио тэртээх гэмт хэргийг бурэн хариуцвал Өмнөд Солонгос, Японы хооронд итгэлцлийн үндэс тавьж болно гэж ерөнхийлөгч Пак Кын Хе үзэж байна.