Өмнөд Солонгосын болон америкийн цэргийнхэн жил бүрийн томоохон хэмжээний цэргийн сургуулилтаа Солонгосын хойгт 2013 оны 3-р сарын 1-нээс 4-р сарын 30-ны хооронд явуулна. Үүнтэй зэрэгцэн 3-р сарын 11-21-ний өдрүүдэд хамтарсан компьютерын загварчлал дээр үндэслэсэн Key Resolve / “Гол шийдвэрлэх үе”/ сургуулилтыг явуулах юм.

Энэ тухай зэвсэгт хүчний нэгдсэн командлалын мэдэгдэлд дурьджээ. Сургуулилтын явцад Солнгосын хойгийг хамгаалах үйл ажиллагааг турших юм. Foal Eagle сургуулилтанд өмнөд-солонгосын 200 мянга болон америкийн 11 мянган цэргийнхэн оролцох юм. Key Resolve сургуулилт нь АНУ болон Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнүүдийн штабын дарга нарын нэгдсэн хорооны удирдлага дор явагдах юм. Тэдгээрт өмнөд солонгосын талаас 10 мянга орчим болон америкийн 3,5 мянган цэргийн албан хаагчид оролцоно.

Сургуулилтууд нь Ардчилсан Солонгосын өнгөрсөн арван хоёрдугаар сард болон энэ оны 2-р сард явуулсан цөмийн туршилтуудын улмаас Солонгосын хойгийн байдал хурцадмал болж байгаа үед зохиогдож байна. Пхеньян нь уламжлал ёсоор Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан сургуулилтыг Умардад бодитойгоор заналхийлж тус улсыг эзлэх ажиллагаануудын сургуулилт гэж үзэж байна.