БНАСАУ-ын 2-р сарын 12-нд явуулсан цөмийн туршилтын хариу арга хэмжээг авах ажил нь НҮБ-ын АЗ-ийн хуралдааныг даргалж байгаагийн хувьд Орос улсын өмнө тавигдаж байна. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Өмнөд-Солонгосын байнгын төлөөлөгч Ким Сук РИА Новости агентлаг уламжлав. Өмнөд-Солонгос улсыг хоёр долоо хоног илүүтэй АЗ- ийн хуралдааныг даргалах үлдээд байхад уг асуудлыг шуурхайлан шийдэж чадаагүй гэж тэр нэмж хэлэв. Одоогийн байдлаар Умард-Солонгосын эсрэг тогтоолуудын агуулгын тухай АНУ болон Хятад улсын хооронд яригдаж байгаа бөгөөд тэдний дунд зарим нэг санал зөрөлдөөн гарч байна. Өмнөд-солонгосын дипломатын ярьснаар, одоогоор тогтоолын төсөл гараагүй байгаа аж.

Өмнө нь Орос улсын НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгч Виталий Чуркин хийсэн мэдэгдэлдээ, “Умард Солонгос НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчиж пуужин хөөргөсөн, тиймээс зөвлөл үүнд хариу өгөх ёстой” гэжээ.

Умард-солонгосын цөмийн туршилтуудын эсрэг хоёр удаа 2006 болон 2009 онуудад хоригуудыг батлаж байсан. Уг “хоригуудын жагсаалтыг ” 2012 оны 12-р сард хөөргөсөн хиймэл дагуултай пуужингийн дараа өргөжүүлсэн юм.