3-р сарын 1-нээс НҮБ-ын АЗ-ийн хуралдааныг Орос улс тэргүүлэн яьуулах юм. Орос улс хуралдааны даргын хувьд гол анхаарлыг Афганистаны байдлыг зохицуулахад чиглүүлэх хандуулах төлөвтэй байгаа гэж  ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Энэ орон туйлын хариуцлагатай хөгжлийн үе шатандаа тулж ирээд байна. Энэ нь афганчуудаас өөрсдөөс нь шинэ хүчин чармайлтуудыг болон НҮБ-ын төвийн зохицуулах үүрэг дор дэлхий нийтийн дэмжлэгүүдийг шаардаж байна. ОХУ-ын ГХЯ мэдэгдэлдээ, 3-р сарын 19-нд Афганистаны байдлыг зохицуулах асуудлаар НҮБ-ын АЗ-ийн нээлттэй хуралдааныг Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровыг удирдана гэж уламжилжээ. Хуралдаанд НҮБ- ын АЗ- ийн гишүүн орнуудын ГХЯ-ны тэргүүн нар оролцоно.

ОХУ нь НҮБ-ын АЗ-ийн хуралдааныг даргалан явуулах хугацаанд өөрийн үйл ажиллагаагаа юуны өмнө аливаа сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулахад болон НҮБ-ын АЗ-ийн хамт олны удирдлагын харилцан ажиллагааны журмыг нэмэгдүүлэх үндсийг хэрэгжүүлж ажиллах болно.