Ливи улс Орос улстай харилцааны шинэ хуудсыг нээхээр төлөвлөж байна. Энэ тухай пүрэв гаригт Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр ливийн “Үндэсний сөрөг хүчний эвслийн” намын тэргүүн Махмуд Жибриль мэдэгдэл хийв. Тэрээр үүний өмнө Орос улсын ГХЯ- ны тэргүүн Сергей Лавровтой уулзаж, орос-ливийн цаашдын харилцааны тухай ярилцсан. Тухайлбал, тэд 2-р сарын 17- ны өмнө гэрээ байгуулсан оросын компаниудыг ливийн эдийн засагт түргэн буцаж ирэх тухай ярьсан гэж Жибриль тэмдэглэжээ. Талууд оросын ирээдүйн хөрөнгө орууллатын талаар хэлэлцэн ярилцжээ.