Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Франц улсын ерөнхийлөгч Франсуа Олланд нар Москвад болсон яриа хэлэлцээрийн явцад хоёр орны эдийн засагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон бусад салбаруудад хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцэн ярилцлаа гэж “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч уламжлав. 30 орчим тэрбум долларт хүрдэг харилцан бараа эргэлт нь өнгөрсөн жил дэлхийн санхүүгийн тулгамдсан асуудлуудаас үүдэн нилээд буурсан гэж Путин тэмдэглэв. Тэрээр тээвэр, эрчим хүч, эм бэлдмэлийн болон бусад салбаруудын харилцан ажиллагаа хөгжсөн гэж онцлон тэмдэглэв. Үүнтэй санал нэгтэй Олланд хэлэхдээ, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг сайхан ирээдүй хүлээж байна гэв. Тэрчлэн тэр Путинд “Францын Мали дахь цэргийн ажиллагааг эхний өдрөөс дэмжсэнд “ талархал илэрхийлэв.