Орос улс урт удаан өвлийн улирлаараа алдартай. Тиймээс эндхийн хүмүүст дулаан хувцас нэн шаардлагатай байдаг.Эрт дээр үеэс оросууд нэхэмлийн техникийг ашиглан ийм хувцсыг бэлтгэж иржээ. Нэхмэл нь манай үед ч өргөн дэлгэрсэн юм. Гэхдээ энэ нь гэрийн аргаар хувцас бэлтгэх арга төдийгүй эмэгтэйчүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг хэлбэр юм.

Нэхмэл хувцасны анхны археологийн олдворууд нь 10-11 зуунд харъяалагддаг. Тэр үед орчин үеийн оросуудын элэнц хуланцууд модон болон ясан зүүгээр нэхэж байжээ. Энэ процесс нь их хүнд хэцүү, тиймээс хувцасны багавтар хэсгийг зүүгээр нэхэж байжээ. Новгород хотын орчимд бээлий, оймс болон толгойн боолтууд олдожээ. Тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа зүү нь нэхүүрийн зүүнд зайгаа тавьж өгчээ. Гэхдээ Оросын хойд хэсгийн бага үндэстэнүүд одоо хирнэ зүүгээр нэхдэг бөгөөд үүнийгээ өөрсдийн үндэсний соёлын нэгээхэн хэсэг гэж үздэг байна. Зарим урчууд зүүний нэхэлтийн 30 орчим аргыг мэддэг байна.

19-р зуунд олон улсын үзэсгэлэн дээр нэхмэл алчуур гарч ирсэн, энэ бол Оренбургийн алчуур байсан. Энэ алчуурыг ноосон утсанд ноолуурыг хольж ээрсэн шилдэг сайн утсаар бэлтгэж байв. Хамгийн шилдэг нэхмэлчдийн нэр улс даяар алдартай байжээ. Оренбургийн алчуур нь оросын гар урлалын бэлэгдэл бөгөөд экспортоны бүтээгдэхүүний нэг юм.

19-р зууны сүүлээр Орос улсад дэгээгээр нэхэх технологи өргөн дэлгэрсэн. Энэ техникээр нэхмэлч бүсгүйчүүд сүлжмэл хээ нэхдэг. Үүгээрээ тэд хөшиг, гэрлийн бүрхүүлүүд, ханцуйны үзүүр болон хувцасны зах гоёдог байлаа. Дэгээнүүдийг мод болон төмөр утас ашиглан үйлдвэрлэж байв.

20-р зуунд нэхмэл урлал нь нилээд хөгжсөн. Нэхмэлийн багаж хэрэгсэлүүд болон гар аргаар бэлтгэсэн зүүнүүдийн оронд нэхмэлд зориулсан зүү, дэгээг үйлдвэр хийх болсон. Нэхмэлийн зүүгээр хоолойтой, холоойгүй цамц, малгай, ороолт, оймс, бээлий зэргийг нэхэж байв. ЗСБНХУ –ад нэхмэлийн нилээд хэдэн сэтгүүл нэрд гарсан байжээ. Хотын дүрэг бүрд нэхмэлд суралцахыг хүссэн хүмүүст зориулж дугуйлангуудыг ажлуулж байлаа. Сүүлдээ нэхэх техник нь нилээд хүндэрч байв.

Орчин үеийн Орос улсад нэхмэл нь гэрийн гар урлалын гол төрөл хэвээр үлдэсэн. Нэхмэл нь уран бүтээлийн өргөн боломжуудыг олгож байгаа төдийгүй гэрийн нөхцөлд хосгүй зүйлийг бүтээх боломжийг өгч байна. Өнөөдөр энэ нь шаардлагатай биш ч, өөрийн өвөрмөц шинжийг тодруулах нэг арга юм.