Карское тэнгисийн өмнөд хэсэгт нуурс ус төрөгчийн томоохон орд газруудыг нээнэ гэж Оросын Холбооны газрын баялгийн агентлаг таамаглав. Эдгээр нь Артик дахь нефть хийн орд газар билээ. Эх газрын усан дорхи ургэлжлэлд хийх ажил хүнд хүчир, их үнэтэй боловч өөр арга зам үгүй гэж шинжээчид үзэж байна.

Дэлхийн ба Орос улсын эрчим хүчний салбарынхан тэнгис далайн ёроолд байгаа байгалийн нөөцийг сонирхох болсныг шинжээчид тэмдэглэв. Хуурай газарт эдгээр нөөц баялаг багасаж байна гэж Үндэсний энергийн аюулгуй байдлын сангийн захирал Константин Симонов хэлээд: «Хүн төрөлхтөн энергийн зохих хэмжээний түүхий эд авахын тулд усан дорхи нөөцийг сонирхож байна. Эх газрын усан дорхи үргэлжлэл болон Гадаад далай нефть хийн үйлдвэрлэлийн ирээдүйн талбай болно. Орос улс ойрын үед эх газрын усан дорхи үргэлжлэлийн нөөцийг эзэмшиж эхлэнэ. Өөр арга зам алга. Биднийг нефть, байгалийн хийгээр хангаж байгаа Баруун Сибирьт олборлолт унаж байна» гэв.

Арктикын усан дорхи эх гарын үргэлжлэлийн орд газруудыг эзэмшихэд маш хэцүү юм. Үүнд байгалийн хахир ширүүн нөхцлөөс гадна өөр зүйл нөлөөлнө гэж Оросын нефть хийн дээд сургуулийн профессор Борис Туманян хэлээд: «Эх газрын усан дорхи үргэлжэлийн орд газрууд их хөрөнгө шаардана. Экологийн уургийг биелүүлэх үүднээс ч түүнийг эзэмшихэд хэцүү. Байгаль орчныг хамгаалах, аж үйлдвэрийн аюулгуй байдлыг хангах буурьтай арга хэмжээ заавал авах хэрэгтэй. Эдүгээ олон асуудалд хариу өгөх хэрэгтэй» гэлээ.

Гэсэн ч тэнгис далайн ёроолыг эзмших ажлыг удаашруулж болохгүй. Өрсөлдөгч ба хилийн чанадад хийж байгаа боловсруулалтаас хоцорч ул болно. Эх газрын усан дорхи үргэлжлэлийг эзэмших нь стратегийн зорилт болсон байна.

Тэнгис далайн ёроолын орд газруудыг эзэмшигчдэд тувэг бэрхшээл гарцаагуй тулгарахыг түүхэн туршлага харуулж байна. Бразилийн нефтьчид хэт гүнзгий цооног өрөмдөж, Норвеги Баренцев тэнгист олборлосон нефтийг ахин боловсруулахын тулд хиймэл арлыг бий болгосон юм. Дэлхий дахин үнэтэй нуурс ус төргчийн эринд шилжиж байна. Энэ нь энергийг хөгжүүлэх замаар эдийн засгийн өөр салбарын хөгжилд шижим түлхэц үзүүлэх боломж олгож байна гэж Үндэсний энергийн аюулгуй байдлын сангийн захирал Константин Симонов тэмдэглэн хэлээд: «Эдүүгээ тээвэрлэлт гол асуудал болсон. Хойд усан замыг сэргээхээр шийдвэрлвэл мес хагалагч флотыг сэргээх хэрэгтэй. Түүнээс гадна шинэ ангилалын шатахуун зөөгчид шаардагдана. Хэтдээ метан зөөгчийг мөс хагалагч онгоцтой хослуулж болзошгүй. Тээвэрлэлтийн хүрээнд уран бүтээл, иновацид их хэтийн төлөв нээгдэж байна. Нефть хийн цогцолбор бусад салбарт биелүүлэх зорилтуудыг бас бий болгож байна» гэв.

Оросын эрх баригчид энергийн цогцолборыг инновацийн гол хэрэглэгч хэмээн нэг бус удаа нэрлэв. Мен цогцолбор инновацийн эдийн засгийн нэг ёсны зүтгүүр болж мэднэ гэж шинжээчид үзэж байна.