Бөхийн барилдааныг Олимпийн наадмын хөтөлбөрөөс хасах тухай Олон улсын олимпийн хорооны санал дэлхий даяар тамирчдын эгдүүцэл төрүүлэв. Нэр алдартай бехчууд саналыг эсэргүүцэн шагналаа Олимпийн хороонд буцааж байна. Нэрд гарсан улс төрчид ч Олон улсын олимпийн хорооны санаачилгыг зэвүүцэв.

Бөхийн барилдааныг Олимпийн наадмын хөтөлбөрөөс хасах тухай мэдээ мэргэшилтэй тамирчдын сэтгэлийг түгшүүлсээр байна. Болгарын гарамгай бех, 1996 оны Олимпийн аврага Валентин Йорданов алтан медалиэ буцаав. Оросын Олимпийн чөлөөт бөхийн барилдааны аврага Сагид Муртазалиев мөн адил шийдвэр гаргажээ. Тэрээр Сиднейд хүртсэн алтан медалиэ ОУОХ-д буцаав. Муртазалиев шийдвэрээ тайлбарлан хэлэхдээ: «Олимпийн аврагын хувьд санал бодлоо ийнхүү илэрхийлсэн. Медалиэ буцаахад хэцүү байсан биз гэж хүмүүс надаас асууж байна. Бөхийн барилдааныг Олимпийн наадмын хөтөлбөрт хэвээр үлдэхэд алтан медалиэ буцаасан явдал ялимгуй боловч хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Олимпийн бүх аврага ийм саналыг дэмжиж байна гэж үзэж байна. Олимпийн хороо болон түүний ерөнхийлөгч үүнийг анхаарах бололтой» гэв.

Энэ оны 9-р сард бөхийн барилдааны талаар бурэн төгс шийдвэр гаргах юм. Арга хэмжээ нь ур дунд хүрнэ гэдэгт бөхчүүд найдаж байна. Эдүгээ Олимпийн хороотой хэлэлцээ хийх замаар асуудлыг шийдвэрлэхийг тэд оролдож байна гэж Оросын спортын бөхийн барилдааны холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили хэлээд: «Энэ үйл явцыг зогсоохын тулд бололцоотой бүхнийг ашиглах хэрэгтэй. Бид ОУОХ-той зөвлөлдөн ажиллаж байна. Ойрын өдрүүдэд Олон улсын холбооны шинэ ерөнхийлөгч ОУОХ-ны дарга Жак Роггетой уулзана. Мен Санкт-Петербургад хийх гүйцэтгэх хорооны хуралдааныг хүлээж байна. Иймээс эдгээр хүчин чармайлт үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна» гэв.

Бөхийн барилдаан орчин цагийн анхны Олимпийн наадмын төдийгүй эртний ром грекийн тэмцээний хөтөлбөрт багтаж байсан гэж хасах саналыг эсэргүүцэгчид онцлов. Бөхийн барилдааныг Олимпийн наадмын хөтөлбөрөөс хасах нь спортын мөн төрөлд үнэнч сая сая тамирчны хүсэл мөрөөдлийг бүтэхгүй тавилантай болгож мэднэ.